
Энэ удаагийн чуулга уулзалтыг Уул уурхайн яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциац хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төр, иргэний нийгмийн олон аж ахуй нэгж, байгууллагуудын оролцох юм.
Чуулга уулзалтын үеэр уул уурхайн хууль эрх зүйн орчныг тогтвортой болгох, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боловсон хүчин болон байгаль орчин, орон нутаг дахь нөлөөлөл зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн уламжлал ёсоор уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн гаргана.
Сонирхуулахад тус чуулганд оролцох хүсэлтэй хувь хүн болон аж ахуй нэгжүүд цахим хаягаар бүртгүүлэх, уурхайтай танилцах аялалд хамрагдах боломжтой юм байна.