
Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, МЗХолбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу“ хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-Залуус” төслийг 9 сарын 1-10 сарын 20-ны хооронд зохион байгуулхаар болжээ. Энэхүү төсөл нь намрын ургац хураалтын ажилд оюутан залуусыг анги хамт олноор нь оролцуулж, ажилтай, орлоготой болгохоос гадна дурсамж дүүрэн мөчийг хамтдаа өнгөрүүлэх зорилготой юм. Уг аянд нэгдсэнээр газар тариалангийн компаниудын ажлын байрны захиалгын дагуу ургац хураах бөгөөд нэг хүн өдрийн 20.000 төгрөгөөр ажиллах болон байр, унаа, хоолны зардлыг байгууллагууд нь хариуцах юм байна. Анги хамт олноороо “Намрын ажил-Залуус” төсөлд нэгдэхийг хүсвэл МЗХ-ны байр 103 тоотод ирж бүртгүүлэх боломжтой.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)