Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн ээжүүд цэцэрлэгийн эрхлэгчтэй зодолдож, цагдаад шалгагдаж, Боловсролын яаманд хандаж эхэллээ

2013-8-27
0
ЖИРГЭХ
Өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөртэй уулзахыг хүссэн 20 орчим хүн салбарын яамны үүдэнд бужигнаж, нилээн
    476d39329d3aae6coriginalӨчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөртэй уулзахыг хүссэн 20 орчим хүн салбарын яамны үүдэнд бужигнаж, нилээн бухимдангүй зогсож байна. Дор бүрнээ “Арай дэндүү юм.  Тэр сайд дарга нараа дуудаж бидэндтэй уулзуул. Бид нар өнөөдөр уулзаж байж л эндээс явна” гэж ярих тэднийг хэсэг ажиглаж байгаад учир байдлыг лавлалаа.

Тэдний хэлж буйгаар бол эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэдэг “том толгойтой” нэг даргаас болж хүүхдүүдээ цэцэрлэгт өгч чадаагүй хорь орчим эцэг, эх бухимдсандаа яамны сайдтай  уулзахаар хүрч ирсэн нь энэ аж.

Учир байдлыг дэлгэрүүлбэл БЗД-ийн 21-р цэцэрлэгийг эрхлэгч Б.Заяа гэгч эмэгтэй  энгийн ардын хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эцэг эхчүүдийг элдвээр хэлэн доромжилжээ. Цаашлаад цэцэрлэгийн эрхлэгчтэй зарим ээжүүд зодолдож, цагдаа сэргийлэхдээ тулсан байна.

Энэ жил БЗД-ийн 21-р цэцэрлэг илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 20 хүүхэд шинээр бүртгэж авах аж. Азаар ачаалал бага байж яг 17 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт хамрагдуулахаар дугаарласан байна. Гэтэл дугаарлаж зогссон хүмүүсийн  нэгнийх нь ч хүүхдийг бүртгээгүй гэнэ.  21-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Заяа “Хүүхдүүдээ бүртгээд дууссан. Танай хүүхдүүдийг авч чадахгүй” гэж хэлжээ. Гайхсан эцэг, эхчүүд учир байдлыг лавлаж асуухад “Танай хүүхдүүд 3 нас нэг хоногтой, 3 нас таван сартай юм байна. Манай цэцэрлэгт 2 нас 3 сартайгаас 3 настай хүүхэд л авах боломжтой. Тиймээс БШУ-ны яамнаас гаргасан журмын дагуу танай хүүхдүүдийг манай цэцэрлэг авах боломжгүй” гэж хэлээд хаалгаа тас хаажээ. Бүр 2 нас нэг хоногтой хүүхдийг ч авахгүй гэсэн байна.

Уг нь хуулинд 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэж заасан байдаг. Цаашлаад БШУ-аас 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт авна гэсэн ямар ч дүрэм, журам гаргаагүй байхад  уг цэцэрлэгийн эрхлэгч толгой мэдэн дураар загнасан нь энэ юм байна. Хүүхдээ харъяаллын дагуух цэцэрлэгт нь асуудалгүй өгөх нь гэж баярлаж байсан аав ээжүүд аргаа барахдаа сургуулийн өмнөх насны боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Энхсайхан гэдэг эмэгтэйд хандахад яаманд очихыг санал болгожээ. Цэцэрлэгийн эрхлэгч Б.Заяа өөрсдийнх нь хүүхдүүдийн оронд мөнгө өгсөн хүүхдүүдийг авах байх гэсэн хардлага ч эдгээр эцэг, эхчүүдэд байгаа юм.

  Харин бид 21-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Заяатай утсаар холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч тэрээр “Би утсаар мэдээлэл өгөхгүй. Юу яриад байгаа юм” гэсээр утсаа тасдав.

Э.Ичинхорлоо: Авах ёстой хүүхдээ авахгүй байгаад гайхаж байна

  -  Танай хүүхдийг ямар үндэслэлээр цэцэрлэгт бүртгэсэнгүй вэ?


-    Манай хүүхэд харьяаллын дагуу БЗД-ийн 21-р цэцэрлэгт орох ёстой. Би хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хоёр жил гаруй хөөцөлдөж байна. Энэ жил 20 хүүхэд авна гэсэн. 17 хүн дугаарлаж зогссон. Тэр 17 хүний хүүхдийг авч болно шүү дээ. Би үргэлж “Хүүхдээ танай цэцэрлэгт өгье. Аваач” гэж хэлээд л явж байсан. Тэгээд хоёр хоногийн өмнө бүртгүүлье гээд өрөөнд нь явж ороход “Шинэ бүртгэл 26-ны өдөр эхэлнэ. Та байж бай” гэж хэлсэн байна. Тэгэхээр нь би охиноо “Миний охин цэцэрлэг рүү нь очоод хүүхдүүд юу бэлдэх ёстой нь бичээд ирээрэй. Хүүхдийнхээ цэцэрлэгийн хэрэгслийг ээж нь бэлдэж байя” гээд явуулсан. Манай охин цэцэрлэгийн ханан дээр байсан хүүхдүүдийн бэлдэх зүйлийн зарлалын зургийг гар утсаараа авах гэхэд нь “Чи манай цэцэрлэг дээр бичлэг хийлээ. Чи яахаараа тэгдэг юм”.  Тэр Б.Заяа гэдэг хүүхний хууль зөрчсөн олон баримт бий.

-    Тухайлбал?

-    Өмнө жил хүүхдээ өгье гэхэд бүртгэлгүй гээд аваагүй. Тэгээд гарч явтал нэг таньдаг багш маань тааралдаж, хандив өгөөд хүүхдээ өгөхийг санал болгосон. Тэгэхээр нь би хандив гэж 100 мянган төгрөгийг таньдаг багшдаа өгсөн. Тэгтэл “Манайд зай алга өвлөөс авъя” гэж хэлсэн. Тэгэхээр  нь би зөвшөөрсөн. Б. Заяа гэгч эмэгтэй багш нараараа дамжуулж хандив авахуулж эцэг эхчүүдийн 500 мянган төгрөгийг ашиглачихаад одоо хүртэл аваагүй гэж дайраад байгаа. Бүр өөрөө хандив авахуулчихаад нэг багшийгаа хандив авсан гэж халсан. Тэгснээ сүүлдээ “Би эцэг эхчүүдээс 500 мянган авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Тэр мөнгөнөөс 300 мянгаар нь цэцэрлэгийн гадна тохижилтыг хийсэн гэж өөрөө хэлсэн.

-    Одоо та хэнд хандая гэж бодож байна?

-    Үнэхээр ингэх байсан юм бол цэцэрлэгийн хүүхдүүдийн насны хязгаарлалтын талаар телевиз радиогоороо зарлахгүй яасан юм бэ. Одоо би хэлэх ёстой бүх хүнд нь хэлнэ. Хөлөө хүрэх газар хүртэл явж хүүхдээ цэцэрлэгт өгнө.

-    Энэ жил 21-р цэцэрлэг хандиваар хүүхэд авна гэнэ үү?

-    Мэдэхгүй. Өглөө бид нар бужигнуулсан учраас айж байгаа байлгүй. Авах ёстой хүүхдүүдээ авахгүй байгаад гайхаж байна.

Бид юу болсон талаар эргэж сураглахад  эцэг эхчүүдийг нилээн хүлээлгэсний эцэст БШУЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг хүлээн авч уулзсан байна. Тэрээр “21-р цэцэрлэгээс байнга гомдол ирдэг. Тиймээс бид тус цэцэрлэгт шалгалт хийнэ. Та бүхний гомдлыг шалгаж үзээд асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.

Ингэж ч болтугай  эцэг эхчүүд нааштай хариу сонссондоо баяртай байна.

Уг нь манай хуулинд 2-5 насны хүүхдүүдэ цэцэрлэгт хамрагдах ёстой гэж заасан байдаг.  Гэтэл нэг дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч гэх нөхөр өөийн дураар дүрэм, журам гаргаж ирээд түүнийгээ иргэдээр мөрдүүлэх гэж увайгүй аашилсныг шүүмжлэх хүмүүс олон байна. Бүртгэл эхлээд ойрд цэцэрлэгүүд ачаалал ихтэй байгаа. Бусад цэцэрлэгүүд  оочер дараалал ихтэй байгаа ч аль болохоор асуудлыг шийдвэрлэхийг хичээж байгаа аж. Гэтэл ганц энэ цэцэрлэгт л алагчилж үзэх асуудал үүсээд байгаа тухай эцэг эхчүүд ярьж  байна. 21-р цэцэрлэгтэй зэргэлдээ орших наймдугаар цэцэрлэг, 82-р цэцэрлэг гэхэд л бүх хүүхдээ бүртгээд дуусчээ. Гэтэл тус цэцэрлэг л хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлсэн аж.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.170.85.9)
    заяа эрхлэгчийг өнөөдөр ажилаа зөв шудрага хийдэг хүн гэж дүгнэдэг.тэр хүн энэ хичээлийн шинэ жилийн элсэлтийг сайн шудрага зохион байгуулсан.энэ иргэн хууль бусаар мөнгө өгч хүүхдээ өгсөн нь тогтоогдсон тул эрхлэгч хүүхдийг нь аваагүй байсаныг комисс шалгасан
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин (202.170.85.9)
    21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчтэй энэ нийтлэлийг бичсэн Т.Энхэлээ огт уулзаагүй яриагүй хараагүй байж энэ нийтлэлийг бичсэн тул шалгуулна. Харин иргэн Ичинхорлоо түүний охин Сонинбаяр нар миний нөхөр цагдаагийн хурандаа чамайг ажилгүй болгоно мэргэжлийн хяналтад танилтай ажлаас чинь халуулна гэж эрхлэгчийг зодож танхайрсан уг асуудлаа газар дээр нь шалгасан Мэргэжлийн хяналтын байцаагч хүүхдийг нь авчих гэсэн нь үнэхээр комиссоор суусан иргэний хувьд гайхаж байна
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Арай л бишээ (87.170.49.187)
    Баахан хүмүүс хүүхдээ бүртгүүлэх гэж дугаарлаад хоноод байсан. Ийм юм гэж байх уу? Арай чирэгдэл ихтэй юмаа. Танил тал хахуулиар цэцэрлэг сургуулийн ажил явах гэждээ. Дэндүү хаалттай нууц ажиллаж байна шүүдээ. Дарга ганцаараа бүхнийг мэддэг. Даргыг харж хянах хэн ч алгадаа.
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.34.56)
    chingeltein 74-n erhlegch bas umnu ni burtgeed duustsan bsan hehe ene erhlegch nar huurhun heden tsaas olsondogoo
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    Ямар задарсан эрхлэгч бэ
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • bambuuxai (103.11.194.4)
    Estoi ene xyyxdee tsetserlegt oruulax chin assudal bolson baina Shine xyyxdiig 26-aas byrtgene gexeer sanaa amr baij baital shineer 15xan xyyxed byrtgeeed duussan gex ym yu gesen yg ve tegeed xariya bish xuuchin xyyxdyydee bugdiig ni byrtgesen gex ym xariyalaliin xyyxdee exnii eeljind byrtgex estoi ym bishyy estoi galzuurmaar ym aa
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    21 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 42 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 47 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 17 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 16 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК