Их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа МИАТ компанийн хуучин удирдлагууд анхан шатны шүүхээс оноосон 10-14 жилийн хорих ялыг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн шүүхэд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал болно.
Тэдэнд анхан шатны шүүхээс оноосон ялыг эргэн сануулахад МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны 6 дугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг тус тус оноожээ.
Сэтгэгдэл (2)