Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр, Сайншанд чиглэлийн шороон замыг хатуу хучилттай автозам болгох ажил дуусчээ. Одоогоор Монголын Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөөгүй ч уг замыг ашиглаж эхлээд байна. Автозамын энэ төсөл нь Монгол Улсын хойд ба урд хилийн боомтуудыг автозамаар холбож, авто тээвэр, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, зорчигчдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж, автозамын салбарын ажилтан ажиллагсдын чадамжийг дээшлүүлэхэд зорилготой юм. Энэ замыг Мянганы сорилтын сангаас буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд 9 дүгээр сард ашиглалтанд орох байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө нь дууссан байна.



















































