Нийслэлийн өдрийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай асудлыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авч хэлэлцлээ. Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг "Нийслэл"-ийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 347 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жилийн онцлог нь өмнөх жилүүдийн баяраас өөр хэлбэрээр буюу нийслэлчүүд жилийн ажлаа тайлагнасан, дүгнэсэн, хэлэлцсэн, цаашид хийх ажлаа тодорхойлсон баяр болгохоор төлөвлөж байна. Тиймээс Монгол Улсын нийслэлийн өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг хоёр сарын өмнө байгуулж байгаа аж. Ажлын хэсгийг 32 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж буй бөгөөд ахлагчаар нь нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллах юм байна.
Т.Энхэлээ


















































