
Харин амиа алдсан ТҮК-ийн ажилтан О нь манай нэрт хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбатын хамаатан байжээ. Энэ тухай тэрбээр “Миний хамаатны эгч Р.Оюун минь 22 жил Улаанбаатар хотоо хоггүй цэвэр ариун хот байлгах гэж сэтгэл зүрхээ өгөн зүтгэж яваад алтан амиа ажлынхаа талбар дээр алдсан билээ. Үнэхээр их сэтгэл минь өвдөж, даанч яав даа хэмээн бодож сууна. Энэ нартын амьдралд хүн хүнээ хайрлаж, хийсэн бүтээснийг нь үнэлж, урмын үгсээр харамгүй мялааж ухаарч амьдарч явья, хүмүүс ээ. Хайртай эгч минь “Хүмүүс татсан тамхины иш, хамаа хамаагүй хаях хогоо даанч ухаарахгүй юм даа” гэж ярьж байсан нь чихэнд сонсогдох юм. Аливаа ажлыг сэтгэл зүрхнээсээ хийнэ гэдэг хамгийн сайхан. Үүнийг хайртай эгч минь ухааруулж ойлгууллаа. Та минь мөнх хөх тэнгэртээ тайван нойрс доо” гэж сэтгэлийн гуниг зовлонгоо найз нөхөд болон фэнүүдтэйгээ хуваалцжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)