Монголын хоёр дахь хүүхдийн ордонг “Сурагч” сонины хамт олон СХД-ийн 1-р хороололд байгуулсан. Тус хүүхдийн ордон нь уржигдраас эхлэн зураг, шатар, загвар гоо зүй, циркийн уран нугаралт, таэквондо, бүжиг, өдөр өнжүүлэх ангиуддаа элсэлт авч эхэлжээ.
“Авьяас” хүүхдийн ордны загвар гоо зүйн багшаар Монголын мисс, Азийн топ модель Ч.Содтуяа, уран нугаралтын багшаар зууны манлай нугараач Норовсамбуугийн гарын шавь Б.Энхцэцэг, бүжгийн багшаар “Grand pas” студийн бүжигчин Намнансүрэн Бадамцэцэг, шатрын багшаар ОУ-ын мастер Анхчимэг, Зургийн багшаар залуу зураач Э.Луттулга, таеквондогийн багшаар Солонгосоос уригдаж ирсэн дасгалжуулагч Пак нар ажиллах юм байна. Дашрамд дурьдахад тус хүүхдийн ордон нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цогзолмаа гуайн нэрэмжит аж. Хүүхдийн шинэ ордны элсэлтийн талаарх мэдээллийг 9191-2348, 9903-4707 утсанд хандаж авна уу.

Т.Энхэлээ