
Нийслэлийн хөдөлмөрийн газар нь дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн “Бид бүгдийг чадна” үзэсгэлэн яармагийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь нөгөөдөр 10.00-16.00 цагт Засаг захиргааны IV байр / Шилэн банк/-ны гадна талбайд зохион байгуулагдана.
24tsag.mn