
МХЕГ өнөөдөр 10.00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ удаагийн хурлаар Шинэ Зеландын “Фонтерра” үйлдвэрт үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаасан бэлдмэл нь нянгаар бохирдсон, түүгээр хүүхдийн сүү тэжээл, уургийн бэлдмэл үйлдвэрлэгдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан МХЕГ-аас улсын хэмжээнд хийгдсэн шалгалтын дүнг танилцуулах аж.