
Нийслэлийн засаг даргын захирамжаар замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 24-31-ний өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Энэ захирамж дөрөв дэх өдрөө хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоотой автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй. Хязгаарлалт 07.00-21.00 цагийн хооронд хүчинтэй юм. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хуучнаараа буюу гарагийн хязгаарлалтандаа орно. Дашрамд дуулгахад эдгээр өдрүүдэд тролейбус үнэ төлбөргүй явж байгаа аж.