
Улсын хэмжээнд 43 оюутны дотуур байр байдаг. Эдгээр байранд 14 мянган оюутнууд амьдардаг. Энэ жилийн хувьд мянган оюутны байраас гадна шинээр хоёр байр нэмэгдэж байгаа учраас 15 мянган оюутныг дотуур байранд оруулахаар төлөвлөж байгаа аж. Одоогоор 1000 оюутны байрны ашиглалтын захиргаа энэ долоо хоногт байгуулагдаж байгаа аж. Долоо хоногийн сүүлээр журмаа баталж гаргаад, ирэх долоо хоногийн эхээр сургуулиудад хандаж эхлэх аж. Тэгэхээр есөн сарын эхний долоо хоногоос оюутнуудаа оруулж эхлэх юм байна. МОХ-ноос бүх сургуулиудад хяналтын тоо өгч байгаа гэнэ. Тэр тоогоороо оюутнуудаа авах бөгөөд байранд орох хүсэлтэй оюутан сургуулийнхаа сургалтын албанд өргөдөл бичих ёстой аж. Тэгсэнээр тус сургуулийн захиргаа МОХ-нд материалаа ирүүлэхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/