
Өнөөдөр тус яамнаас “Мазаалай баавгайн хамгаалал” сэдвээр хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Хуралд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд тэргүүтэй албаныхан оролцох бөгөөд 11.30 цагт БОНХЯ-ны “Хаан” танхим болно.
Сонирхуулахад мазаалай баавгай манай орны Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд зэрэг говийн нутагт суурьшин амьдардаг ч харамсалтай нь одоогоор ердөө 22 ширхэг тоологджээ.
Уг нь мазаалайг аль 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш тоо толгой нь төдийлөн өсөөгүй. Энэ нь цаанаа олон арван шалтгаантай бөгөөд мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.
