
МАН-аас "Монгол улсын хөгжлийн загвар" сэдэвт уралдаан зарлаж байгааг өнөөдөр мэдээллээ. Уг уралдаан нь шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний бүтээл шалгаруулах зорилготой аж. Өөрөөр хэлбэл инновацийг хөгжүүлэхийн тулд энэ уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Уралдаанд оролцогчдын бүтээлийг 8-р сарын 25-наас авч эхэлсэн бөгөөд эцсийн хугацаа нь 10-р сарын нэгний өдөр юм байна. "Монгол улсын хөгжлийн загвар" уралдааны нийт шагналын сан 20 сая төгрөг юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Сэтгэгдэл (1)