
Энэ удаагийн чуулга уулзалт тус салбарын хямралаас болоод энэ жил хамрах хүрээ эрс багассан байна. Өнгөрсөн жилүүдэд тус чуулгад 40 гаруй орны мянга гаруй төлөөлөгч оролцож байсан бол энэ жил 10 гаруйхан орноос хөрөнгө оруулагчид ирэх гэнэ. Түүнчлэн энэ жил тус чуулга уулзалт ерөнхий ивээн тэтгэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа аж.
Чуулга уулзалтын үеэр уул уурхайн хууль эрх зүйн орчныг тогтвортой болгох, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боловсон хүчин болон байгаль орчин, орон нутаг дахь нөлөөлөл зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн уламжлал ёсоор уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн гаргана.