Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТЭЦ-5-ын тендерт давуу эрхтэй консорциумын талаарх гурван худал, нэг үнэн

2013-8-28
0
ЖИРГЭХ
Сайн мэдээ гэвэл өчигдөр Засгийн газраас ТЭЦ-5-ын тендерт давуу эрхтэй консорциумыг зарлаж, улсын маань нийслэл Улаанбаатар хотынхоо эрчим хүчний ирээдүйг даатгах нэгнийг тодрууллаа.
    станц 1Сайн мэдээ гэвэл өчигдөр Засгийн газраас ТЭЦ-5-ын тендерт давуу эрхтэй консорциумыг зарлаж, улсын маань нийслэл Улаанбаатар хотынхоо эрчим хүчний ирээдүйг даатгах нэгнийг тодрууллаа. Тэр нь “IP Suez” консорциум. Муу мэдээ гэвэл, тендерийн дүн яг бодитоор, тодруулбал Монголын талд ашигтай гарч чадсан уу, манай талыг олон удаа молигодсон “IP Seuz”-д ТЭЦ-5 төслийг даатгах нь зөв үү гэсэн асуултын хариу өнөөдөр ч тодорхойгүйн дээр олон эргэлзээ дагуулж байгаа нь хачирхалтай. Энд бид хоосон таамаг, хий гүтгэлэг дайхыг хүссэнгүй. Харин дараахь хэдэн баримт улсын нийслэл Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны асуудлыг үнэхээр зөв компани, үнэн шударгаар авсан уу гэдэгт хариу болж мэдэх юм.


Худал №1 буюу арван хувийн нэмэгдэл

Та бидний ажил, амжиргаа, нийгмийн асуудлыг шийдэх мөнгөний тодорхойгүй хувь нь ТЭЦ-5-ын төсөл рүү хуудуутайгаар орох нь тодорхой болов. Бодит өртгөөс арван хувийн нэмүү тариф санал болгосон “IP Suez” эхний ээлжинд ялаад байна. Гэвч энэ бүхнийг тэд тун цэвэрхэн байдлаар өнгөлөн далдалжээ. Үнэн хэрэгтээ, өнгөн дээрээ “IP Suez”-ийн санал болгосон үнэ “Самсунг” консорциумынхаас үл ялиг бага байсан. Дэлхийд тэргүүлэгч, дэлхийн бизнесийн дэг жаягийг ном ёсоор дагаж дадсан “Самсунг” консорциум RFP загварын дагуу цахилгаанын үнэ болон дулааны үнийг хоёуланг нь багтаасан үнийн санал өгсөн бол, “IP Suez” үнийн саналдаа зөвхөн цахилгааны үнийг л багтаажээ. Мэдээж энэ тохиолдолд тэдний үнийн санал хямдхан санагдахаас яахав. Гол нь үүнийг башир аргаар аргалах гэж оролдсон нь, тендерийг шалгаруулах баг үүнд нь унаж бүдэрсэн нь хачирхалтай санагдаж байгааг нуух юун. Олон улсад тендер шалгаруулах аль ч журмыг хараад үзсэн, энэ нь хориотойн дээр тун бохир арга болох нь тодорхой. Тэр ч бүү хэл, эцсийн шатанд тунаж үлдсэн хоёр консорциумыг  RFP тендерийн удирдамжинд цахилгаан болон дулааны үнийг нэгтгэж өгөх ёстой гэсэн заалт байсаар байтал энэ оны тавдугаар сард хоёр консорциум хамгийн сайн үнийн саналаа өгөх үеэр “IP Suez” консорциумын тариф “Самсунг”-ийнхаас даруй 10 хувийн өндөр байсныг энд дурдах хэрэгтэй. Харамсалтай нь арван хувийн энэ нэмэгдэл далд утгаараа таны, миний халааснаас гарна гээд бод доо.

станц 2

Худал №2 буюу хөрөнгө оруулалт болон татварын ташаарал

Энэ сарын 15-нд Засгийн газрын ордонд болсон уулзалтын үеэр “IP Suez”-ийн хөрөнгө оруулалтын зардал нь “Самсунг” консорциумынхаас даруй 50 сая ам.доллараар өндөр үнэтэй байсан нь олонд ил болсон. Гайхмаар нь яаж хөрөнгө оруулалт нь өндөр мөртлөө өртөг нь хэрхэн “хямд” байж болдог байна аа. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус компани нэгдүгээр шатны тендерт татварыг тарифдаа оруулаагүй аж. Нийт хөрөнгө оруулалт, татвар, дулааны тариф зэргийг оруулаад “IP Suez”-ийн тариф арван хувиар өндөр байвал 25 жилийн дотор монголын ард түмэн 600 сая ам.долларыг нэмж төлөх шаардлагатай болох аж. Энэ ч их мөнгө шүү. Ийм тохиолдолд энэ хэлэлцээрийг нэн даруй зогсоож сайн санал өгсөн дараагийн консорциумтай хэлэлцээрийг эхлүүлэх эрх нь засгийн газрын хувьд одоо ч нээлттэй.

Худал №3 буюу зуухны найдвартай байдал

Албан ёсны бус ч гэсэн өөрсдийгөө ТЭЦ-5-ын ялагч хэмээн зарлуулж буй “IP Suez” консорциум нэгдүгээр шатны тендерт өрсөлдөгч нь болох “Самсунг” консорциум дэлхийд тэргүүлэгч “Foster Wheeler”-ийн зуухыг ашглахыг мэдчихээд хамгийн сүүлийн сайн үнээ хэлэх үеэр гэрээндээ гэнэт л өөрчлөлт оруулан, “Foster Wheeler” буюу түүнтэй дүйцэхүйц чанар бүхий зуух ашиглана гэсэн байсан. Гэвч тун удалгүй тус компанийнхан “Foster Wheeler”-тэй холбоо ч бариагүйн дээр ядаж л гурван сарын өмнө үйлдвэрлэгчтэй нарийн тохиролцож, гэрээ байгуулаагүй нь ил болж татвар төлөгч бидний итгэлийг дахин хөсөрдүүлэв. Харин эсрэгээр цахилгаан станцын зуухны зах зээлд цоо шинээр орж ирж буй “Hyundai heavy industry”-ийн зуухыг хэрэглэхээр төлөвлөсний сацуу, тус компанитай маш хатуу гэрээ хийж монголчууд биднийг туршилтын туулай болгох далд санаа агуулсан байж ч мэдэх баримтууд ч бидэнд бий. “Foster Wheeler” компани дэлхийн цахилгаан станцын зуухны зах зээлд зуу орчим жил үнэмлэхүй  манлайлж ирсэний дээр нийт зах зээлийн 92 хувийг эзэлдэг энэ компанитай эн зэрэгцнэ гэдэг нь боломжгүй зүйлсэн. Гэвч “IP Suez” компанийн дээрх хуудуутай явуулгыг тендер шалгаруулагчдын хэн ч тоогоогүйн дээр, ТЭЦ-5-ын тендерээ зүгээр шахам бэлэглэж, бас нэг муу мэдээний тоог нэгээр нэмэх магадлал өндөр байна.

Цорын ганц үнэн!

“IP Suez” консорциумынхан тоглоомын дүрмийг өөрсдийн талд тун ашигтайгаар шийдүүлж чадсаны дээр, Улаанбаатар хотын цахилгаан, эрчим хүч, дулааны системийн зүрхэн тус газар бууриа засан бууж ирэх нь. Будлиантайг нь мэдсээр байж бузгай том төслөө өгсөн нь цорын ганц үнэн болой. Буцаад юу ч үгүй хоцрохын цаана хэнээсээ бид асууж сураглах вэ? Дахиад таван жил, эсвэл арван жил хүлээх үү?
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.20.183)
    Yamar aixtar humuus ve?
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (133.5.11.13)
    zawharsan yum hariutslag gej ene ulsad baianuu
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.18.16)
    TETs5 gedegiig Mongolooroo bichij boldoggui yum uu?! Mongol ug ni bgaa sh te..
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 36 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 41 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 11 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 10 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 31 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 34 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 35 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 45 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 39 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 42 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК