Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Засгийн тэргүүн ажлаа хийж дийлэхгүй байгаа юм байлгүй

2013-8-28
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа
баямбааУИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-    МАН-аас эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлалаа. Уг ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийн ахлагчийн хувьд уралдаанаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-    МАН-аас эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлалаа. Юуны өмнө уралдаан зохион байгуулах болсон шалтгаанаа товчхон танилцуулъя. МАН өнгөрсөн сарын эхээр Бага хурлаа хийсэн. Ирэх аравдугаар сарын 27-ны өдөр ээлжит Их хурлаа зарласан байгаа. Энэ удаагийн Их хурлаар бид намын дүрэм, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна улсынхаа нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээний талаар тодорхой асуудлуудыг хэлэлцэх гэж байгаа. Үүнээс гадна Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж, батлуулъя гэсэн асуудлыг оруулж ирж байгаа. Уг ажлыг зохион байгуулах хүрээнд МАН-аас ажлын хэсэг байгуулсан. Намын их хуралд бэлдэх ажлын хүрээнд нилээн олон ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс “Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, ард түмний хөгжлийн хөтөлбөрийн тодотгох” ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байгаа. Манай улс богино, дунд, урт хугацаандаа харилцан уялдаатай, тогтвортой хөгжлийн бодлоготой болох шаардлагатай байгаа. Уг нь 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн бодлогыг УИХ-аар баталсан байдаг юм.  Түүнд 2021 оны хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн цогц бодлогыг боловсруулсан. Харамсалтай нь энэ бодлогын бичиг баримтыг үе үеийн УИХ, Засгийн газар маань хооронд нь уялдуулж ажиллахад анхаараагүй. Бид урт хугацааны бодлого боловсруулдаг боловч хэрэгжүүлдэггүй. Үндэсний хөгжлийн цогц бодлого нэгэнт хэрэгжихгүй байгаа юм чинь үүнийг цаг үеийнхээ бодлоготой нийцүүлж, өөрчилж, шинэчлэх шаардлагатай байна. Сонгуульд ялалт байгуулсан АН өөрийн гэсэн тодорхой тогтсон бодлого, үзэл баримтлал байхгүй байна. Барууны либертари үзэлтэй гэдэг мөртлөө явуулж байгаа бодлого нь зүүний чиглэлийн байдалтай байна. Ямар нэгэн байдлаар сонгуульд ялах юм бол урт, дунд, богино хугацаандаа ийм бодлого хэрэгжүүлнэ гэсэн тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Өглөө босоод л бодсон санасаа хийдэг байдлаар явж байна. Ингэж явсаар нэг жилийн хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд ард түмний ажил амьдрал сайжирсангүй. Өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засгийн байдал нилээн хүндрэлтэй байна. Тиймээс  МАН улсаа хөгжүүлэх тогтвортой  бодлогыг гаргаж ирэхээр шийдсэн. Үүнийг хэрэгжүүлэх эрдэмтэн судлаач, залуус, оюутнууд, ард иргэдийн санал бодлыг хөгжлийн хөтөлбөрөө тусгах үүднээс уралдаан зарлалаа. Нийгэм, эдийн засаг, улс төрд тулгамдсан асуудлыг яаж шийдвэрлэх вэ?, ямар гарц байна вэ? дунд, урт хугацааны бодлогыг яаж харж байна? гэдэг саналаа ирүүлээч гэж энэ уралдааныг зарлаж байгаа юм. Алийн болгон бид улс, төржиж, хуваалцаж, талцаж, үзэн ядалт өс хонзон болж явах вэ?. Энэ уралдаанд та бүхэн бүтээлээ ирүүлээч. Санаа бодлоо чилээгээч гэж уриалмаар байна.

-    Ээлжит бус чуулган хуралдвал хамгийн эхэнд ямар асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа вэ? Гадаадын хөрөнгө оруулалтын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-    Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болоод гадны хөрөнгө оруулалт үрэгдсэн гэсэн зүйлийг яриад байгаа. Ер нь гадны улс орнуудын нийгэм эдийн засгийн байдал сайнгүй байна. Түүнтэй холбогдож Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийн үнэ буурч байна. Нөгөө талаас Монголын эдийн засаг хүнд байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулагч томоохон компаниуд  хүндрэлтэй үед нь нугчин дарж, буулгаж авъя гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Энэ хүнд байдлаас л гарах ёстой. Мэдээж зохицуулах ёстой асуудлууд байж болно. Түүнийг үгүйсгэхгүй.  Гадны хөрөнгө оруулалт голлон орж ирж байгаа уул уурхай, ашигт малтмалын салбарын хууль нь тодорхой бус байдалд ороод хоёр жил гаруй болсон байна. Тиймээс ашигт малтмалын хуулийг яаралтай шинэчилж, найруулах шаардлага байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтаас гадна дээрх хуулийг шинэчлэх шаардлагатай байна.

-    Оюутолгойд үүсч байгаа нөхцөл байдлын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-    Монголчууд харилцан ашигтай хамтарч ажиллая. Гадныхан илүү ашигтай, монголчууд бага ашигтай биш харилцан ашигтай ажиллая гэж байгаа. Учир нь байгалийн баялаг бол монголчуудын өмч. Тиймээс ард түмнийг төлөөлж төрд ажиллаж байгаа хүмүүс нь иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө бодлого үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр үүднээсээ тэгэж шаардаж байгаа.

-    Ээлжит бус чуулган хуралдахгүй байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар дуулсан уу?

-    Ер нь Засгийн газар ээлжит бус чуулганаар ямар асуудлыг хэлэлцүүлэх вэ гэдэг асуудлаа оруулж ирэх ёстой. Харамсалтай нь оруулж ирж байгаа зүйл алга байна. 2009, 2010 оны хямралын үед бид хямралыг давах төлөвлөгөө баталж байсан. Харин өнөөдрийн Засгийн газар маань хямралыг давах төлөвлөгөө оруулж ирэхгүй байна. Сая ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, бусад хуулиуд болон улс төр, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг яаж бий болгох болон Монгол улсын бодлогыг тогтвортой, тодорхой болгох гэдэг талаар асуудал оруулж ирэхгүй байна. Уг нь оруулж ирвэл хамгийн эхэнд бид дотроо ойлголцож, зөвшилцөж, цааш асуудлыг ярьмаар байгаа юм. Засгийн газар маань хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Эрх баригч намын дарга маань хариуцлагатай, санаачилгатай ажиллаж, асуудлыг оруулж ирэх ёстой. Эдгээр ажлыг хийж дийлэхгүй л байгаа юм байлгүй дээ.

-    УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зургаан жилээр сунгаж магадгүй гэсэн асуудал яригдаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-    Түүнийг би мэдэхгүй байна.

-    Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасны дагуу Засгийн газар нь экспортын чиглэлийн төмөр замын царигийн хэмжээг тухай бүрт нь УИХ-д оруулан батлуулж зөвшөөрөл авах үүрэгтэй. Энэ удаа Засгийн газар Төмөр замын талаар баримтлах бодлогыг гуйвуулан, зөвхөн Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх богино зайд нарийн царигийн зам байгуулах зөвшөөрөл хүсэхээр зэхсэн бололтой. Энэ тал дээр сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-    2010 онд Монгол улсын төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг  баталсан байгаа. 2010 онд Зам тээврийн сайд байсан Х.Баттулга энэ бичиг баримт батлагдах юм бол Монгол улсыг Тавантолгойгоос Сайншанд-Дорнодын чиглэлд Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд маш хурдан төмөр замтай болгочихно гэж хэлсэн. Харамсалтай нь өнөөдөр хийсэн зүйл алга байна. 2010 онд бидний баталсан бичиг баримт дээр тодорхой заасан байгаа. Монгол улсын үндсэн төмөр замын дэд бүтэц нь өргөн царигтай байна. Салбарлах юм бол ямар царигтай байхыг Засгийн газар өөрсдөө шийдвэрлэ гээд заасан байгаа. Тэгэхээр баталсан тогтоолын хүрээнд Засгийн газар шийдвэрээ гаргаж байгаа гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл Цагаанхаднаас цааш нарийн төмөр зам байна гэдэг бол үндсэндээ УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаа зүйл байхгүй л гэж бодож байна.

-    Гэхдээ нүүрсийг ачиж, буулгахаас эхлээд байгаль экологи, эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэй харагдаж байгаа?


-    Манай Засгийн газар нүүрсний экспортоо яг ямархуу байдлаар хийхэв, яаж тогтвортой болгох вэ, мөн яаж их хэмжээгээр экспортлож, валютын нөөцөө нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр ажиллах ёстой. Гэхдээ өнөөдөр Тавантолгойн уурхайгаас нүүрсээ машинаар ачаад Цагаан хадны уурхайд буулгаад цааш төмөр замаар явуулахаар байна. Түүний оронд шууд Цагаан хадан дээр буулгахгүйгээр уурхайгаас нь машинаар ачдаг, эсвэл төмөр замаар шууд тээвэрлэдэг болгох ёстой юм. Бид тийм боломж бололцоог хайх ёстой.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Kkkklkl (213.166.199.66)
    Ene hoorhiii ireh 4 jild dahin gishvvn bolchoh yumsan gesen dee ats ni zagtnaad dagz ni gashlaad tsuurai aytai hashgirch hamhuul met hiisch bgaaa yum . Hoorhiii
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • Kkkkkk (213.166.199.66)
    Man geh deeeremchdiin hiisen nvgel niigliin zavhraliig arilgah tiimch amar hyalbar ajil ch bish shvvv . Ard tvmentei tulj hamtarch ajillana gedeg bol deeremchdiiin tonon deeremdeh zarj vreh ideh uuh shivnelden tonohoos hetsvvv l deee
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.18.18)
    Битгий гуцаа Бямбацогт ер юу хийсэн юм МАН ын авилгалд идэгдэж элгээр нь хэвтүүлсэн Монгол улсыг босгож байна битгий чөдөр тушаа болоод бай тодорхой хугацаа орох нь гарцаагүй
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Argagvi eee (213.166.199.66)
    Rdchiliinhan argagvi eee . Ard tvmniii toloo hiih ajil bas man iin niigmiin zavhral arilgahad 10 jil shaardana shvvv . Argagvi ajiliin tsaana tiim amarhan garahgvi shvvv amjilt hvsie ardchilaliinhandaaa .
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Hahahahhahaha (213.166.199.66)
    Man iin tergvvn bayr batboldiiin hiideg.ajil gazar deeremdeh namiin bairaa niislel . 18 aimag . 300 sum gvvrgvvded bariulah . Naana hussan mongooroo harsh bariulah geed delhiigeer teneh hesvvchleh orosruu alkash boltloo arhi gudran oros ***** nuhah uurhai zarj holjih . Chinges buudliig omchlon deeremdsen hahuuld avsan mongooo dansaar hutgan vimvvlj medegdvvlegvi bolgoh . Geed toriin ajil ni ene yum chini .amjilt ni songuuld yluulsan gvitseee . Iim vmhiii novshnuud l bsan daa .
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    Өөрөө юу хийж байгаан.
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (133.5.11.13)
    good l yum yrjiin daa
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК