
Өнөөдөр нийслэлийн ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар нийслэлийн ногоон бүсэд Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газар эзэмших эрхийг цуцалж байгаа талаар НЗД-ын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно.