
11.00 цагаас ҮХААЯ-наас ургац хураалтын талаар мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Банчин Ойбүрүл Рэнбүүчи Монголчуудын сайн сайхан амьдралын төлөө зарцуулсан нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа үр дүнг танилцуулна.
“Орхон” худалдааны төвийн газрын маргаантай холбоотой асуудлаар тус худалдааны төвийн удирдлагууд тайлбар хийхээр болжээ. Худалдааны төвийн удирдлагууд өнөөдөр 11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийх юм.
11.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурлаар нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газар эзэмших эрхийг цуцалж байгаа талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
“Норовын намтар” жүжгийн талаар 11.00 цагт УДЭТ-т сэтгүүлчдэд мэдээлэл өгнө
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Өвөлжилтийн бэлтгэлийн ажил зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ