
Нийслэлийн хөдөлмөрийн газар нь дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн “Бид бүгдийг чадна” үзэсгэлэн яармагийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
Тус үзэсгэлэн яармаг өнөөдөр 10.00-16.00 цагийн хооронд Засаг захиргааны IV байр / Шилэн банк/-ны гадна талбайд зохион байгуулагдах гэж байна.