
Ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 28 дугаар захирамжаар томилогдсон дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүний Үер усны аюулын үед ажиллах ажлын хэсгийн онцгой комиссийн гишүүдийн шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар үер усны аюулын үед шуурхай зохион байгуулалтад орж ажиллах үүрэг даалгаврыг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Л.Амарзаяа гамшгаас хамгаалах албадын дарга онцгой комиссийн гишүүдэд бэлэн байдлыг хангаж ажиллах шийдвэр гаргасан хуралдаан болсон байна.