
Тус уулзварыг бүрэн ашиглалтанд оруулахад явган замын ажил дутуу, зорчих хэсгийн өндөржилтийн алдаа, зарим тэмдэг тэмдэглэгээний чанаргүй байдал, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн зэрэг алдаа дутагдлууд гарсан юм. Энэ нь уулзварын зам барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Төгс Үржих Зам” ХХК-ийн ажлын хариуцлага алдсантай холбоотой аж.
Тиймээс уг ажлын захиалагч Төсөл хэрэгжүүлэх нэгж /ТХН/-ийн зүгээс гүйцэтгэгч компанид зохих шаардлага тавьснаар ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад бүрэн оруулах болжээ. Дашрамд дуулгахад "Гудамж төсөл"-ийн хүрээнд мөн Бөхийн өргөөний уулзвараас гадна 4 уулзварыг дээрх хугацаанаас өмнө шинэчилж дуусган ашиглалтад оруулахаа мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)