Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Туул”-ын гүүрний орчим явсан зорчигчтой автобус 09.00 цагийн орчимд замын хажуу руу орж ноцтой осол гаргах дөхсөн хэрэг гарлаа. Одоогоор энэ автобус Яармагаас Нийслэлийн чиглэл рүү явж байгаад хурд хэтрүүлснээс болж ийн замын хажууруу орсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Автобус дүүрэн хүнтэй явсан бөгөөд хоёр хүн бэртсэн байна. Яг одоогийн байдлаар Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэмжилт хийж жолоочоос мэдүүлэг авч эхэлжээ.


Д.Ундрах /24tsag.mn/