
Өнөөдөр Монгол улс Олон улсын нээлттэй Засаглалын түншлэлд нэгдэн орох болсонтой холбогдуулан "Нээлттэй Засаглалын түншлэл" олон нийтийн хэлэлцүүлэг болох гэж байна. Хэлэлцүүлэг өнөөдөр 15:00 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. Энэ үеэр орон нутгийн хөгжлийн сан, худалдан авах ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоо сэдвүүдээр санал бодлоо солилцох юм байна.