
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч нарын өрөөний тааз өчигдөр өглөө нурсан гэх мэдээлэл ирлээ. Тааз нурсан өрөөний дээд давхарт нь нүдний мэс засал хийлгэсэн өвчтөнүүд хэвтдэг юм байна. Харин тааз нурах үеэр өрөөнд азаар эмч нар байгаагүй аж. Одоогоор эмч нарын өрөөний таазны шохой, шавар нь нурж, хотгор үүссэн байдалтай байна. Мөн тус өрөөнд ажилладаг байсан эмч нарыг өөр өрөөнд оруулсан байдалтай байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/