
"Асралт төв" ТББ нь манай улсад 2001 оноос амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур айл өрхүүдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн ихэнхи санхүүжилт барууны орнуудаас ирдэг байсан бөгөөд дээрхийн гэгээн Далай лам ч мөн хөрөнгө санхүүгээр дэмжлэг үзүүлж ирсэн одоо ч тусалсаар байгаа гэлээ.
Гэвч сүүлийн үед Барууны орнуудад санхүүгийн хямрал болж байгаатай холбогдуулан тэндээс ирэх хандив тусламж эрс багассан юм байна. Тийм учраас тэд өнгөрсөн жилээс Монголын сайхан сэтгэлт хүмүүсээс төвийнхөө санхүүжилтыг босгож эхэлжээ. Үүний үр дүнд энэ төвийн санхүүжилтын ихэнхи хувийг монголчуудаас авсан хандив тусламж бүрдүүлдэг болсон байна.
Цаашдаа тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон эндээс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийг өргөжүүлэх хэрэгтэй байгаа бөгөөд санхүүжилтыг нь Монголоос бүрдүүлэх шаардлага тулгарчээ. Тиймээс энэ асуудалд монголчуудын анхаарлыг хандуулахыг хүсч байгаагаа Банчин Ойбүрүл Рэнбүүчи илэрхийлсэн юм.