
ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины үнийг нэмж, ийм үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн тоог багасгах арга хэмжээ авах гэж байгаа тухай мэдэгдсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн. Ялангуяа хувийн унаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд таксины үнийг нэмэх асуудлыг эсэргүүцэж байна. Учир нь Улаанбаатар хотод тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, нийтийн тээвэр байдаггүй. Тиймээс ийм иргэд эмнэлэгт үзүүлэх, гадагшаа явах болгондоо таксигаар үйлчлүүлдэг. Ийм байхад таксины үнийг нэмэх нь хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд улам хүнд тусахаар байгаа юм. Хэрэв О.Магнай даргын мэдээлснээр таксины үнийг 1000 төгрөг болгож, хувь хүнийг такси үйлчилгээнд явуулахгүй шийдвэр гарвал тэргэнцэртэй иргэдийн зүгээс эсэргүүцнэ гэдгээ илэрхийлж байна.