Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зөрчин газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцно

2013-8-29
0
ЖИРГЭХ

    ногоон бүсэдээНийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар болсон талаар хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Нийслэлийн МХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хэлтсийн дарга Ц.Нямдорж, Улсын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эрүүгийн гэмт хэргийн мөрдөх хэлтсийн дарга, Хошууч н.Ганхуяг нар оролцлоо.

“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 05-ны өдрийн захирамжаар нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр ой, усны сан газарт газар эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоох, хууль зөрчин гаргасан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлах санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг Монгол Улсын ойн тухай хууль, Монгол Улсын Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн сүүлийн жилүүдэд ногоон бүсэд хамрагдах нутаг дэвсгэрийн ойн санд хууль зөрчин газар олгох, иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хашаа, байшин барих зөрчил ихээр гардаг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар ойн болон усны сан газарт хууль зөрчин газар олгосон, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, байшин барилга барьсан, үнэлгээ, дүгнэлт авалгүй гүйцэтгэсэн, Ойн санд орох орц, гарцыг хааж хашаа барьсан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна. Газар дээр нь шийдвэрлэх боломжтой зөрчлийг тухай бүрт нь арилгасан бол шийдвэрлэх боломжгүй нийслэл, дүүргийн Засаг даргын олгосон газрын гэрчилгээ, хууль бус зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 2 340, Сүхбаатар дүүрэгт 1 090, Баянзүрх дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 172, нийтдээ хууль зөрчин олгосон 4 052 газар байна. Эдгээр газрын эзэмших зөвшөөрлийг яаралтай цуцлахгүй бол нийслэлийн ногоон бүс, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ихээхэн хохирол учирч болзошгүй. Тиймээс энэ асуудлыг яаралтай зохицуулах захирамж гаргах шаардлагатай тул ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр нийслэлийн Засаг дарга   дээрхи хууль бусаар олгогдсон 4 052 газрын эрхийг цуцлах захирамж гаргахаар болсон бөгөөд тус захирамжид нийслэлийн ногоон бүсэд цаашид газар олгохгүй байх, газар олгосон тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох заалтуудыг тусгана” гэж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Харин нийслэлийн ногоон бүсэд хууль зөрчин барилга барьж, хотхон хүртэл сүндэрлүүлсэн тохиолдол бий. Эдгээр барилгыг хэрхэн шийдвэрлэх талаар сэтгүүлчид тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Тэдгээр барилгыг нураах уу, үлдээх үү гэдэг хамгийн хүндэлтэй асуудал. Хууль хяналтын байгууллага нь хуулийн дагуу шийдвэрлэнэ. Харин газрын эрх олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа. Ер нь цаашид хэн нэгэн эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүс Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчихгүй байх тал дээр хяналт тавьж ажиллана ” гэлээ.
Т.Энхэлээ



0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ТАТА (112.72.12.15)
    Өнөөдрийн авсан зөвшөөрлийг маргаашийн дарга нь гарч ирээд хүчингүй болгодог, цаг хугацаанд эргэж үйлчилдэг, стандард бус хэвшил тогтож эхэллээ дээ... Юунд ч, хэнд ч итгэх аргагүй цөмүүн цагийн эхлэлийг миний дэмжиж, итгэж явдаг АН тавилаа даа.
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • ТАТА (112.72.12.15)
    АН нэг л биш ээ... Эвдэнэ, сүйтгэнэ, нураана, зогсооно, хүчингүй болгоно, баривчилна, шоронд хийнэ гэсэн мэдээг өдөр бүр харах боллоо... ГАРГАЖ БАЙГАА БҮХ ШИЙДВЭР НЬ БУРУУ... 20-30 альтернатив байхад хамгийн муу шийдлийг нь л барьж авах юм... Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн... Одоо дэмжигчдээ үргээх нь дутаж байх шиг байна... УНАХ НҮХЭЭ УЛАМ Л ГҮНЗГИЙЛЭЭД байх юм... Өгсөн зөвшөөрлийнх нь дагуу байгаа бүх хөрөнгөө шавхаад байр саваа барьчихсан АРД ТҮМЭНД ЯМАР Ч БУРУУ БАЙХГҮЙ... Буруу шийдвэр гаргасан даргатайгаа хариуцлага тооцоод энэ өдрөөс эхлэн дахин олгохыг зогсоох хэрэгтэй байх... Өмнөх зөвшөөрлийн дагуу байр саваа барьчихсан иргэдтэй байгал орчноо хамгаалах гэрээ байгуулаад явах зам бас бий шүү дээ... Айлуудыг нүүлгэвэл тэр хавийн ой мод дуусна... Эзэнгүй юм үнэгүй л байдаг шүү дээ... Манайх гэхэд л очсоноосоо хойш ойр хавиасаа НЭГ Ч МОД ОГТЛУУЛААГҮЙ... Ардчиллыг итгэл үнэмшлээ болгосон мань мэтийнх нь итгэл алдраад, сэтгэл хөрөөд эхлэхээр юу болох билээ... Мартсанаас, нөгөө хараагаад байдаг коммунистууд маань харин жирийн иргэн миний эрх ашиг, эд хөрөнгөд огт халдаж байгаагүй юм билээ.
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    7 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 28 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 33 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 51 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК