
Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын урилгаар Тайланд улсын Ерөнхий прокурорын газрын гадаад харилцааны нэгдүгээр газрын захирал Chatchom Akapin манай улсад айлчилж байна. Айчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт уулзалт хийж, Нийслэлийн прокурорын газар “Байгаль орчныг хамгаалах” сэдвээр ярилцлага хийж мөн МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригтой уулзах төлөвлөгөөтэй байна.
Тэрбээр өчигдөр Монголд ирсэн бөгөөд энэ сарын 31-нд айлчлал нь өндөрлөнө гэж УЕПГ-аас мэдээллээ.