
Нийслэлийн замын түгжрэлийг нэмэгдүүлэхэд нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нар багагүй хувь нэмрээ оруулдаг. Тиймээс дүрэм зөрчиж нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарын автомашиныг ачиж журамлаж байхаар болсон байна.
Энэ талаар өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн бага хурал СТӨ-ний хойд тал, Туушин компанийн урд талын замд 11.00 цагаас болно. Мөн хурлаар автомашин журамлах 3 төрлийн машиныг танилцуулах аж.