Жүдо бөхийн ДАШТ Бразилийн Рио-де-Жанейро хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдлаа. Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байр эзэлсэн юм. Энэ жинд 72 жүдоч өрсөлдсөнөөс О.Ууганбаатар БНХАУ, Гүрж, Нидерландын бөхчүүдийг ялж, шигшээд наймд шалгарч үлдсэн. Австрийн бөхийг ялж, мөнгөн медалийн төлөө Францын бөхтэй барилдсан боловч, ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Харамсалтай нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Франц бөхөд ялагдаж тавдугаар байранд орчон юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан ОУХМ Б.Цэрэннадмид эхний тойрогт ялсан ч хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлээд байна.




















































Сэтгэгдэл (1)