Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамтлагийн ахпагч Дээгийг их хэмжээний мөнгө залилсан хэргээр эрэн сурвалжилж байна гэх болсон. Тэгвэл нэгэн хэвлэлд тэрбээр БНСУ-аас холбогдож ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагандаа "БНСУ-ын Инчон их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Удахгүй сургуулиа төгсөнө. Намайг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээллийг интернэтээс олж харсан. Би бол эрэн сурвалжлагдаад байх хүн биш. Монголын урлаг соёлын олон хүн надтай ирж уулздаг, тэд намайг хаана, юу хийж явааг минь их сайн мэднэ. Би энд ажиллахын зэрэгцээ орчуулагч хийдэг. Тэр утгаараа олон хүнтэй уулздаг. Ийм мэдээлэл тархсанд үнэхээр их гайхаж байна. “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэх мэдээлэл худлаа. Хэрэв хүсвэл, интернэтээр эсвэл зурагт радиогоор өргүй гэсэн баримт бичиг, бүх тооцоог нь дэлгэхэд бэлэн байна. Би Монголд байсан бол энэ талаар тодорхой мэдээлэл өгөх байлаа.
Даанч Солонгост байгаа учраас чадахгүй байна. Надад дургүй хүмүүс ийм мэдээлэл тараасан. Хэн ингэж бичээд ийм мэдээлэл тараагаад байгааг нь гадарлаж байна. Тиймээс ийм худлаа мэдээлэл тараагаад байгаа хүмүүсийг шүүхэд өгөх тухай бодож сууна. Би холбогдох газарт нь хандаж, шалгуулна" гэжээ.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (3)