
Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уржигдар Сүхбаатар дүүргийн10, 11 дүгээр хороонд байрлаж барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сутайн Тэргүүн", "Бумбат", "Барилгачин", "Чандмань" дэлгүүрүүдийн эзэд болон түрээслэгч, худалдагч нарт галын аюулаас сэрэмжлүүлэх яриа, сургалтыг дүүргийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Б.Хишигбаатар, Гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Хүдэрчулуун нар зохион байгууллаа. Энэхүү сургалтаар худалдааны төвийн галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөлгөө өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/