
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Шар толгой гэдэг газар нутагладаг малчин Д-д энэ сарын 27-ны өдөр боом өвчний шинж тэмдэг илрэн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа ажээ. Мөн аймгийн Өгийннуур сумын Өгий багт нутагладаг 31 настай, эрэгтэй Б нь боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтжээ. Тиймээс дээрх хоёр суманд хөл хорио тогтоогоод байгаа юм байна.
24tsag.mn