Жил бүр төрийн гурван өндөрлөг ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог уламжлалтай. Энэ жилийн хувьд УИХ-ын дарга З.Энхболд Улсын тэргүүний 84-р сургуулийн нээлтэд оролцохоор болжээ. Тус сургуулийн нээлт ирэх есдүгээр сарын 1-нд 08.00 цагт болно. УИХ-ын даргатай хамт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тус сургуулийн нээлтэд оролцох гэнэ.
Түүнчлэн БШУ-ны сайд Л.Гантөмөр 14-р цэцэрлэг болон 58-р сургуулийн нээлтэд оролцох бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 1-р сургууль, УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Шинэ үе” дунд сургууль, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 5-р сургууль, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Орчлон” ерөнхий боловсролын сургууль, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орос гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тус тус оролцохоор болсон байна.

Сэтгэгдэл (2)