
Одоогоор ажил гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжийн бүртгэл, үндэсний үйлдвэрлэгч, патент эзэмшигчдийн мэдээлэл, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжийн бүртгэл, компаниудын ажил гүйцэтгэсэн ба гүйцэтгэж байгаа тухай мэдээллийг бүрдүүлж байна. Цаашид уг мэдээллийн бааз суурийг өргөтгөн баяжуулж нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээг түлхүү сонгох, чанарын өндөр зэрэгт ховор шинэ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж шууд гэрээ байгуулах зэргээр худалдан авалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж ажиллах юм гэж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.