Монголын залуучуулын холбоо " Хариу нэхээгүй тус" аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэд энэ удаагийн аянаа саяхан болж өнгөрсөн Монголын залуучуудын өдөр нээсэн бөгөөд нэн ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор "Хайраар дүүрэн хайрцаг"-ийг аялуулж байгаа аж. Залуучууд "Хайраар дүүрэн хайрцаг"-т хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, ил захидал зэргийг цуглуулж байгаа юм. Хайрцаг маргааш буюу 31-нийг дуустал Чингисийн талбайд байрлах бөгөөд цугларсан зүйлсийг 105-р сургуулийн 3, 4 дүгээр ангийн 70 гаруй хүүхдэд бэлэглэх юм байна.

