
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд М.Сономпил өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийжээ. Тус салбарын өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн энэ жилээс эхэлсэн ТЭЦ IV, ТЭЦ III зэрэг дулааны цахилгаан станциудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбарын сайд нь онцолж байлаа.