
Энэ жилийн хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуяг БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн нээлтэд НЗД-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн хамтаар оролцох гэнэ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд БЗД-ийн 84-р сургуулийн нээлтэнд оролцох тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй хамт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, НИТХ-ын дарга Д.Баттулга нар тус сургуулийн нээлтэд оролцохоор болсон байна.
Түүнчлэн НЗД-гын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр "Ирээдүй" цогцолбор сургууль, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл "Шавь" цогцолбор сургууль, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай "Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн нээлтэд тус тус оролцох аж.
Сэтгэгдэл (1)