
Маргааш хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Хэдий амралтын өдөр ч их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиуд нээлтээ хийж, тодорхой хуваарийн дагуу хичээл орохоор болсон. Тиймээс хичээлийн шинэ жилтэй холбогдуулан нийтийн тээвэр 06.45 цагт үйлчилгээнд гарахаар болсон байна. Уг нь амралтын өдрүүдэд нийтийн тээвэр өглөөний 08:00 цагаас оройн 22:30 цаг хүртэл ажилладаг. Харин хичээлийн жилийн нээлттэйгээр холбоотойгоор хуваарьтаа өөрчлөлт оруулсан нь энэ аж.
Т.Энхэлээ