Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдаан өнөөдөр дуусна.Тэмцээний хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан болно.
Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр Австрийн бөх Даниэл Аллерсторфертэй оноолт таарчээ. Маргааш багийн тэмцээн болно.




















































