Маргааш баруун болон төвийн нутгаар, 2-нд төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар, 3-4-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 2,3-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Маргаашаас нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө14-19 градус дулаан байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.




















































