
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өдрөөр буюу 8 сарын 25-нд нээлтээ хийсэн билээ. Энэ удаагийн “Хариу нэхээгүй тус аян”-аар амьдралын боломж доогуур хүүхэд, багачуудад туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулж байгаа юм байна. Энэхүү хайрцагт хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, ил захидал зэргийг залуучууд хандивлаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хандивыг хүлээж авах бөгөөд цугларсан хандивыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах 105-р сургуулийн 3, 4-р ангийн хорин хүүхдэд хандивлахаар болжээ.