
Дэлхийд алдартай "Харли Дэвидсон" мотоциклын 110 жилийн ойг энэ
өдрүүдэд дэлхий даяар тэмдэглэж байна. Эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон
энэ брэндийн ойн баярын жагсаал Герман, Мексикт өчигдөр эхэлжээ. Энэ
баярыг наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын нэгний өдөр хүртэл
"Эрх чөлөө 110 жилд" уриатайгаар тэмдэглэж байна. Харин "Харли
Дэвидсон"-ы цөөнгүй фен байдаг монголчуудын хувьд энэ ойн баярыг маргааш
тэмдэглэж жагсаал хийхээр болжээ.
Энэ жагсаалыг УИХ-ын гишүүн асан, Харли сонирхогчдын Монголын холбооны тэргүүн У.Хүрэлсүх зохион байгуулж байгаа аж.
Мотоциклчдын цуваа өнөө өглөө УДЭТ-ын урд 9.30 цагаас хөдлөх бөгөөд зөвхөн "Харли" загварын мотоциклтой залуус оролцоно.
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх өнгөрсөн жил "Харли" сонирхогч залуусын цуглааныг Дархан хотод зохион байгуулсан юм.

Т.Энхэлээ