
Нийслэлийн удирдлагууд маргааш хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор болжээ. Тодруулбал НИТХ-ын дарга Д.Баттулга Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболдын хамт оролцоно. Харин Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн нээлтэд оролцох аж.
Мөн Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургууль, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль дээр тус тус оролцох аж. Тэд өглөө 08.00 цагт сургуулиудын нээлтэд оролцох юм байна.
Т.Энхэлээ