"Юнигаз" компани авто газын жижиглэнгийн борлуулалтын үнээ 50 төгрөгөөр нэмсэн байна. Өчигдрөөс эхлэн авто газ 1240 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тус компани нь автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг болсоноор өнгөрсөн дөрөвдүгээр сард авто газын жижиглэнгийн үнийг 60 төгрөгөөр нэмсэн билээ. Үүнд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийж 60 төгрөгөөр нэмэх үндэслэлгүй гэж үзэж, өнгөрсөн зургаадугаар сард авто газын үнийг 50 төгрөгөөр буулгаж байсан удаатай юм.



















































