Ерөнхий боловсролын сургуулиуд 2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөөдөр 08.00 цагаас орон даяар эхлүүллээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр ням гаригт тохиож байгаа учраас нээлтийн ажиллагааг эхлүүлж, хоёр цагийн хичээл орж байгаа юм. Харин нийслэлийн хувийн сургуулиуд маргааш 08.00-09.00 цагийн хооронд хичээлийн шинэ жилээ нээх аж. Мөн цэцэрлэгүүд есдүгээр сарын 2-нд буюу маргааш албан ёсоор нээлтээ хийх юм байна.



















































