
Есдүгээр сарын нэгэ дөхөж сургууль, цэцэрлэгийн ажил эхэлсэн болон авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, наймдугаар сарын 24-ний өдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж байсан билээ. Тэгвэл энэ хязгаарлалт өчигдрөөр дуусгавар болж, өнөөдрөөс машинууд тэгш, сондгой гэсэн ангилалд хамрагдахгүй болж байна.
Гэхдээ маргаашнаас өмнө нь мөрдөж байсан автомашины сүүлийн оронтой тооноос хамаарч долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцуулдаггүй байсан журам хэвийн мөрдөгдөх юм.