Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг хууль бусаар нураах гэж байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн эмч ажилчид эсэргүүцэл зарлаж байна. Энэ тухай 11.00 цагаас тэд Эрүүл мэндийн нэгдсэн Эмнэлэг дээрээ мэдээлэл өгөх гэнэ. Зарим сумдад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгох үйл ажиллагаа 11:40 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талбайд болно.
Өнөөдөр 11.00-12.00 цагийн хооронд ШӨХТГ-ын байранд хэвлэлийн бага хуралтай.
Эрүүл мэндийн яамнаас энэ сарыг ”Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа. Уг нэг сарын аяны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагт ЭМЯ-нд болно.



















































