
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас том оврын автобусыг нэмэлтээр гаргахаар болсон байна. Өнөөдрөөс эхлэн ажлын өдрүүдэд Долоон буудал, 17-ын буудал, Зурагтын хуучин эцэс, Баняхошууны хөтөл, Ганцын буудал, Офицеруудын ордон, Зүүн дөрвөн зам, Геологийн төв лаборатори, ХМК чиглэлд нэмэлт автобус үйлчлэх юм байна. Эдгээр автобус энэ сарын 10-ныг дуустал үйлчлэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/